-
Лам Рим Радиог
Дараах PDF файлууд нь Түвдийн Пэча хэмээх эх хувийн тоон хуулбараас бүтээсэн Алтангэрэлт сударын бүрэн эх хуулбар болой. Энэхүү ариун номонд сүсэг бишрэлтэйгээр хандаж ариун дээд ном судрынхаа хажууд эс бөгөөс бурхан тахилынхаа хажууд зална уу. Мөн номын хуудасуудыг уутанд хийж сахиус болгон зүүж болно. Эдгээр номын хуудасыг газарт тавин бохирдуулахыг цээрлэнэ үү.
Алтан Гэрэл Судар-Хуудас 1/4
Алтан Гэрэл Судар-Хуудас 2/4
Алтан Гэрэл Судар-Хуудас 3/4
Алтан Гэрэл Судар-Хуудас 4/4
###
Бид энэхүү цахим хуудсаа албан ёсоор 2010 оны 11 дүгаар сарын 14-нд өлзий дэмбэрэлт Алтан Гэрэл судраар нээж байна.
FPMT цахим хуудаснаас:
Алтангэрэл сударын эхэнд Төгс гэгээрсэн, Дайснаа дарсан Бурхан Шагжамуни айлдахдаа зовлон бэрхшээл эдэлсэн, өвчин эмгэг, ядуурал хоосорол, хагацал, хүчирхийлэл, дарлал доромжлол, аймшиг аюул болон муу зүүд тэргүүтэй хорлолд автсан хэн бүгдийг урин дуудсан байдаг. Тэрбээр буяны сэтгэлээр хүрч ирэн ном сонсогтун хэмээн айлджээ.
Судар нугудын хаан хэмээгдэгч энэхүү номонд бүхий л зүйлс тухайлбал өдөр дутмын амар амгалангаас эхлэн төгс гэгээрэлийг ч хэрхэн олохыг номносон буй. Мөн түүнчлэн энэхүү номонд наминчилгаа, даган баясал, шүтэн барилдлагын гүнзгий сургаал, аврал итгэлийн даатгал, төгс засаглалыг бүтээх аргачлал, бурхны урьд дүрүүдийн гайхам цадиг түүхүүд ч байх ажээ. Бурхны цадиг түүхүүдэд бурхан багш хамаг түйтгэрээ арилган гэгээрэхээсээ өмнө ч өөрийн нигүсэл зоригийн хүчээрээ тоолшгүй олон амьтдыг зовлонгийн далайгаас гэтэлгэж байсныг үзүүлдэг. Алтан Гэрэл хэмээх энэ сударт юуг хэрхэн хийхийг түүнчлэн түүний үр дүн ямар мэт болохыг тодорхой үзүүлжээ.
Кирти Цэнхав Ринбүүчигийн сайхан лүнг сонсох юмуу татан авч номын аршааныг амсахтүн.
Алтан Гэрэл Судар – Хэсэг 1
Алтан Гэрэл Судар – Хэсэг 2
Алтан Гэрэл Судар – Хэсэг 3
Алтан Гэрэл Судар – Хэсэг 4
Алтан Гэрэл Судар – Хэсэг 5
Алтан Гэрэл Судар – Хэсэг 6
###